Зорилго, зорилт
Стратегийн зорилтууд - Нисэх буудлын хөгжлийн бодлогоСтратегийн зорилтууд
Нисэх буудлын хөгжлийн бодлого
Аэродромын перон талбайг хүчитгэх, хөөрч буух зурвасын газардах бүсийн хучилтыг засварлах, техникийн даалгавар боловсруулах, зураг төсөл хийх, цас цэвэрлэгээний техникээр хүчин чадлыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ, сургалт дадлагын бааз байгуулах замаар нислэгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх.
Аюулгүй ажиллагааны зорилтот түвшнийг хангах, зөрүүний шинжилгээ хийх, үе шаттай цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, мэдээллийн болон цахим тогтолцоо, эрсдэлийн удирдлагыг сайжруулах.
Сургалт, дадлага, манлайллыг хөгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх, ажилтнуудын нийгмийн хамгаалал, сэтгэл зүй, эрүүл мэндийг дэмжих, байгууллагын соёлыг төлөвшүүлэх.
Ази номхон далайн зах зээлд чиглэсэн сургалт, дадлагын нислэгийн бааз болох, нөөц нисэх буудлын үйлчилгээг өргөжүүлэх, гадаад дотоод түншлэл, санамж бичиг байгуулах.
Зай талбайн ашиглалтыг оновчтой болгох, худалдаа үйлчилгээний түвшинг стандартчилах, санхүүгийн удирдлага хяналтыг сайжруулж нисэх буудлын тогтвортой үр ашигтай ажиллагааг хангах.