"ИНҮТ" ТӨХХК-ийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурал "Буянт-Ухаа" ОУНБ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
"ИНҮТ" ТӨХХК-ийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурал "Буянт-Ухаа" ОУНБ-ын хурлын зааланд харьяа байгууллагынхаа нийт ажилтнуудын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгууллагадлаа.
"Буянт-Ухаа" ОУНБ-д шагналын хур бууж, бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнүүллээ. Дараах нэр бүхий ажилтнуудыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнууллаа. Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Халзангийн Болд / Аврах, гал унтраах хэсгийн дарга/
Хөдөлмөрийн хүндэт медаль Даваацэрэнгийн Ганчимэг / Нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч/
Хөдөлмөрийн хүндэт медаль Санжаадоржийн Банзрагч / Аврах, гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн/
Хөдөлмөрийн хүндэт медаль Лхагвасүрэн Болдбаяр /Захиргаа, санхүүгийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн/
Хөдөлмөрийн хүндэт медаль Дангаасүрэнгийн Гантулга / Дулаан, сантехник, агааржуулалтын хэсгийн слесарь/
Хөдөлмөрийн хүндэт медаль Дорлигийн Булганаа / Дулаан, сантехник, агааржуулалтын хэсгийн слесарь/
Хөдөлмөрийн хүндэт медаль Мягмаржавын Баярмаа / Терминал үйлчилгээний хэсгийн жижүүр/
Хөдөлмөрийн хүндэт медаль Саранхүүгийн Батхуяг / Терминал үйлчилгээний хэсгийн жижүүр/
Хөдөлмөрийн хүндэт медаль Нямаагийн Баярмаа / Захиргаа, санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч/








