"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын 2025 оны жилийн эцсийн ажлын тайлан

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга Б.Ганбаатар, Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Цогням, Нисэх буудлын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Гантулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын 2025 оны жилийн эцсийн ажлын тайлантай танилцаж, хийж гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээний дээд оноо болох 10 оноог  өгч бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өглөө.