❄️ ЭРҮҮЛ АГААР – ЭРЧ ХҮЧ "БУЯНТ-УХАА" ОУНБ-ЫН ЦАСНЫ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын хамт олон 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цэвэр агаарт гарч, "Цасны баяр"-аа тэмдэглэн өнгөрүүллээ. ????

Энэхүү арга хэмжээ нь ажилтануудын бие бялдрыг чийрэгжүүлэх, баг хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан юм.


Өдөрлөгийн хүрээнд:
????‍♂️ Хөгжөөнт тэмцээнүүд: Багуудын дунд олс таталт, морин барилдаан  болон сумо бөх зэрэг сонирхолтой тэмцээнүүд өрнөж, ажилтнуудын хурд хүч, авхаалж самбааг сорив. ????

Эрч хүч: Цэвэр агаарт хамт олноороо нэг өдрийг идэвхтэй өнгөрүүлж, ажлын эрч хүчээ сэлбэлээ.
???? Эв нэгдэл: "Зэрлэг тэнэгүүд" болон бусад баг тамирчид уриа лоозон, зохион байгуулалтаараа идэвхтэй оролцож, нэгэн гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.


Байгууллагынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, ажлын өндөр амжилтыг ерөөе!