ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУГАЦААТ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУГАЦААТ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хэлэлцээр, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт тусгагдсаны дагуу ажилтнуудын эрүүл мэндийн байдлыг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус төвийн салбар, нэгжийн нийт ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ удаагийн хугацаат үзлэгийг тендерт шалгарч, гэрээ байгуулсан “Номун” нэгдсэн эмнэлэг зохион байгуулж, дотор, зүрх судас, дотоод шүүрэл, мэдрэл, хавдар гэсэн таван чиглэлээр үзлэг, оношилгоо хийж гүйцэтгэж байгаа юм. Иймд компанийн салбар, нэгжийн нийт ажилтнуудыг хуваарийн дагуу идэвхтэй хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулан, хамгаалахыг уриалж байна. Мөн цаашид компаниас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг, эрсдэлийн түвшин өндөр ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоох, урьдчилсан оношийг баталгаажуулах, мэргэжлийн тохироо тодорхойлох нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.
