✈️ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС: ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬ
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС: ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬ
"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн албан хаагчид, "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн харьяа нэгжүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй "ЦССҮТ" хамтран хүмүүнлэгийн аянд нэгдлээ! 

- Зорилго: Бусдын амь насыг аврах, цусны нөөцийг нэмэгдүүлэх.
- Оролцогчид: Иргэний нисэхийн салбарын нийт баг хамт олон.
Аврагчид зөвхөн бэлэн байдлаа ханган ажиллаад зогсохгүй, өөрийн цусаа хандивлаж эрдэнэт хүний амь насыг аврахад бодит хувь нэмэр оруулж байна. Хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон нийт албан хаагчиддаа БАЯРЛАЛАА.







