Буянт-Ухаа Олон Улсын Нисэх Буудлын вэб хуудас шинэчлэгдлээ
"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нь иргэд, хамтран ажиллагч байгууллагуудад илүү хүртээмжтэй, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор шинэчлэн ажиллуулж эхэллээ.
Шинэчлэгдсэн вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү ойлгомжтой бүтэцтэй, аюулгүй байдал, үйлчилгээний чиглэл, мэдээлэл болон байгууллагын мэдээ, мэдэгдлийг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн болно.