Үндсэн агуулга руу шилжих
Даваа - Баасан: 08:30 - 17:30
Бямба - Ням: амарна
71283246 info@buyant-ukhaa.airport.gov.mn

Буянт-Ухаа ОУНБ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2025-12-08 387 ~2 мин
ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН БАЙР ТАЛБАЙГ
Түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга

Огноо: 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын байр талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоол, 2023 оны 615 дугаар тогтоол, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны А/162 дугаар тушаалыг үндэслэн нийт 1105.14 м.кв байр талбайг түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Оролцогчид материалуудаа 2025 оны 12 дугаар сарын 23-ны 13:00 цагаас өмнө “Буянт-Ухаа” ОУНБ-ын 4-р давхар, 405 тоотод битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

1. Түрээслүүлэх байр талбайн танилцуулга

№ Талбайн нэршил, чиглэл Талбайн хэмжээ Байршил, тайлбар

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Материал хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 23-ны 13:00 цагаас өмнө
Материал хүлээн авах хаяг УБ хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “Буянт-Ухаа” ОУНБ, 4-р давхар 405 тоот
Материал нээх хугацаа, байршил “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, 1-р давхар — Бизнес танхим
2025 оны 12 дугаар сарын 23-ны 14:00 цагт
1 м² түрээсийн доод үнэ (НӨАТгүй)
  • Албан тасалгаа — 15,000₮
  • Худалдаа, үйлчилгээ — 30,000₮
  • Нийтийн хоол — 30,000₮
  • Банк, санхүү — 50,000₮
  • Тоног төхөөрөмж /1ш/ — 50,000₮
  • АТМ, кофе машин, массажны сандал — 150,000₮
  • Бусад — 60,000₮
Бүрдүүлэх материал Хуулийн этгээд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл (нотариат эсвэл e-Mongolia)
  • Татвар, НДШ-ийн тодорхойлолт
  • Үйл ажиллагааны танилцуулга
  • Ажиллах хүчний мэдээлэл
  • Хоол үйлдвэрлэл бол технологийн баримт бичиг
  • Ашиг сонирхлын зөрчилгүй тухай илэрхийлэл
  • Үнийн санал
Иргэн:
  • Иргэний үнэмлэхний мэдээлэл
  • Үйл ажиллагааны танилцуулга
  • Хоол үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг
  • Ажлын туршлага
  • Банкны тодорхойлолт, дансны хуулга
  • ШШГЕГ-ын төлбөргүй тодорхойлолт
  • Ашиг сонирхлын зөрчилгүй тухай

3. Түрээслэгчийг сонгон шалгаруулах журам

  • ТӨБЗГ-ын 2020.02.18-ны 49 дүгээр тогтоол
  • Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол
  • ТӨБЗГ-ын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолууд

4. Мэдээлэл авах

Түрээслүүлэх талбайтай танилцах болон дэлгэрэнгүй мэдээллийг:
☎ 71283016 утаснаас авна уу.

Хаяг:

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал
Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17120

article Zoljargal G Narankhuu N 338 үг