Онцлох 2026-02-04 article Номинзул Ч 379 178 үг ~1 мин
"БУЯНТ-УХАА" ОУНБ-Д НИСЭХИЙН САЛБАРЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД, 70 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.




"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг , “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын захирал Л.Отгонжаргал нар нисэхийн салбарынхаа алтан үеийн төлөөлөл болсон ахмадуудаа хүлээн авч "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын түүхт 70-н жилийн ойг угтан түүхэн ном бичих талаар уулзалт зохион байгууллаа. ✈️

 

Уулзалтад ахмадын төлөөлөл С.Батмөнх , О.Наранцэцэг , Б.Хангай , П.Бадамдорж , Ж.Батхүү , Ц.Төрмөнх нар хүрэлцэн ирлээ.

Уулзалтын үеэр нисэх буудлын одоогийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагааны ололт амжилт, сургалт дадлагын болон нөөц нисэх буудлын статусаар хэрхэн өргөжин ажиллах талаар товч танилцуулга хийв. Мөн 70 жилийн ойн баярыг угтсан бүтээлч ажлуудын талаар нээлттэй уулзалт зохион байгууллаа.


Үе үеийн удирдлагууд нисэх буудлын хөгжилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, залуу хойч үедээ нисэхийн салбарын үнэ цэнийг өвлүүлэн үлдээх чиглэлээр үнэтэй санал, зөвлөгөө өглөө.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 DSC_0589.jpg 257.7 KB image
2 DSC_0591.jpg 190.7 KB image
3 DSC_0595.jpg 360.3 KB image
4 DSC_0632.jpg 340.9 KB image
5 DSC_0651.jpg 327.2 KB image
6 DSC_0675.jpg 347.2 KB image
7 DSC_0712.jpg 545.3 KB image
8 DSC_0712_(1).jpg 383.2 KB image
9 DSC_0703.jpg 371 KB image