“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН БАЙР ТАЛБАЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо: 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын байр талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 51 дүгээр тогтоол, 2023 оны 615 дугаар тогтоол, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны А/162 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нийт 201.51 м.кв байр талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Шалгаруулалтад оролцох иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 13.00 цагаас өмнө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 4 дүгээр давхрын 405 тоот өрөөнд битүүмжилсэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, өргөдөл аж ахуйн нэгжийн нэр, байршил, хүлээлгэх, баримт бичгийн жагсаалт тус бүрийг дутуугийн гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.
- Түрээслүүлэх байр талбайн танилцуулга
| № | Түрээслүүлэх талбайн нэршил, чиглэл | Талбайн хэмжээ | Байршил, тайлбар |
|---|---|---|---|
| Түрээслэх талбай | “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 1, 2, 3 дугаар давхарт | 164.79м.кв | Нисэх буудлын 1 дүгээр давхарт (Нийтийн хоолны зориулалтаар) |
| 16.72 м.кв | Нисэх буудлын 2 дугаар давхарт (Үйлчилгээний зориулалтаар 218 тоот) | ||
| 20 м.кв | Нисэх буудлын 3 дугаар давхарт (Үйлчилгээний зориулалтаар-320 тоот) |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 03 дугаар сарын 11-ны 13.00 цагаас өмнө |
| Материал хүлээн авах хаяг | УБ хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, 4 давхар 405 тоот |
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, 1-р давхар, Бизнес танхим 2026 оны 03 дугаар сарын 11-ны 14.00 цагт нээнэ. |
| Нэг сард 1 м 2 талбай түрээслэх үнийн доод хэмжээ /НӨАТ ороогүй/ |
Байр талбай түрээслүүлэх 1м.кв талбайн түрээсийн жишиг доод үнэ үйл ажиллагааны чиглэлээс хамааран дараах нөхцөлтэй байна. Үүнд:
|
| Оролцогчдын бүрдүүлэх ирүүлэх материал |
Хуулийн этгээдийн хувьд:
|
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл;
- Харилцагч банкны тодорхойлолт /Зээл/;
- Сүүлийн 1 жилийн дансны хуулга;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
- Улс төрийн нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
- Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.
-
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаар товч мэдээлэл
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох заавар, үнийн төсөв төлөвлүүлэх орлогын хувь хэмжээ шинээр батлах тухай тогтоол.
- Засгийн газрын 2001 оны 134 дүгээр дугаар тогтоол,
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын дагуу “Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”.
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
-
Сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл авах
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд байрлалтай түрээсэлүүлэх байр талбайтай танилцах болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаархи мэдээллийг 71283016 болон Buyant-Ukhaa International Airport фейсбүүк хуудаснаас авна уу.
Хаяг: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал.
Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа, Улаанбаатар хот 17120